Амралтийн Өдрийн Зугаатай Аппликейшн

2013-04-16 - ЗАМИЛАНГЫН ЗАН

Хачирхал.Чөтгөр таныг бурхны амарлилын голд хүртэл отсоор байхад,бурхан харин чөтгөрүүдийн дунд зөвхөн уулзахаар хүлээх юм даа.Тийм.Тэр дүр гарган аль гурван сарын эхээр нэг зүйл зээг мэт   зураасан зураг дээр ажиллаж гэнэ.Гээд орхиж явсаар дөрвөн сарын эхээр өнөө зураг дээрээ дахин ажиллаж гэнэ. Энэ тэрхэн хугацаанд энэхүү зургаа цааш зурах хэрэгтэй эсэх талаар урьдчилан бодож төлөвлөөгүй зүгээр л санаандгүйхэн   далд хийснээ гарган ирж хартал олон зүйл дутуу үлдээсэн харагдсан тул дахин зурахаар шийдэж басхүү нэгэн зүйл гарчигын дор эвлүүлэн найруулах гэсэн санаанд нь ингэж тэгж засварлавал тохирох юм байна шүү гэх мэт чухал сэтгэлээр тэрвээр буюу миний бие  тухайн зурагаа үргэлжлүүлэн зурж билээ.Гэтэл энэхүү зураг маань ер бүрэн дуусах шинжгүй учир нь  санаанд минь нэг л  хүрдэггүй.                   Нэг  л зүйл ямагт дутагдсаар....      Эцэст нь би энэхүү зурагаа энэ хэвээр нь үлдээхээр шийдсэн юм .Яг л миний блогийг чимээгүйхэн сонирхон ажиглаж бас бололцоогоороо уншиж байгаа эрхэм та бүхэн маань бас миний блог би өөрөө багтаж байгаа гэх мэт  агуу нэгэн ертөнцийн жуман үйл хэргийн дэргэдэх ийм нэгэн   яриа хөөрөө дүүрэн аяны богц бүхий энэхэн замилангын зан янзтай нэг л тийм ихэмсэг дүр дүрсүүд үлдчихлээ.Замилангын зан.Нар .Зүрхэн биетэй хүн.Цагтай бус хогтой уралдсан улс.Эдгээр үгс уучлаарай, бүгдээрээ сайхи зурагтаа өгөх хэмээн ихэд  хайсан нэр билээ. Эдгээр нэрсийн алийг нь ч сонгосонгүй. Зүгээр нэр оноохооо азналаа. Гэхдээ огт нэр өгөхгүй үлдээхээ ч эс төвднөм.        ...

. Сэтгэгдэл бичих

2013-04-11 - СЭТГЭЛИЙН ЦОМОГ БАЙХ

Хүүхдийнхээ үгийг сонсож ярилцах зүрх сэтгэлд хандан Надтай адил хүндэтгэлт хэн нэгэнтэй эгээ адил даа Хэнд ч яриагүй үгс бий.
Алт эрдэнэс хэмээн хэн нэгэнтэй зэрэгцэн гүйхгүй.Архи тамхи хэрэглээд царай алдахгүй хирнээ ажил алба хийхгүй гэрийн мухар сахиад үзэг цаас нийлүүлэн зөрүүдлэгч.Хожим ажил хийсэн аядсан чинь эрэгтэй хүн л хийхээр хүнд хүчир ажил сонгогч. Ямар сайндаа садангийн маань нэг хүн чи өөрийнхөө энэ инэргийг ингэж тэгшитгэх ч гэсэн юм шиг гэдэг байх шүү.Тэгээд болоогүй ээ.
Хөгшиддөө огт ойлгогдохгүй.Юуны төлөө яах гэж амьдрах хийгээд аюултай бүхнийг үл сонирхох энгийн бүсгүйн хүмүүжлийг авахгүй нэг үгээр хөөрхий тэднийхээ  сэтгэлийг  зовоогч харгис ч юм шиг жижигхэн бүсгүй.
Насанд хүрсэн хойноо
Ажил албаа байн байн солин бас өөрийгөө болон өөрийнхөө эргэн тойрныг таньж сонсох мэдрэмж түүний дотор ядартлаа сөхөртлөө төрхөмдөө хөөгдөх хүртлээ зүдрэн нулимсандаа хахаж цацан зүдсэн өдрүүд.Харин хэнд ч гомдоогүй.Тэнэгийн дотор уужимхан ийм л нэгэн.
Дэндүү олон хүнтэй бас уулзсан. Нөхөрлөөгүй дотны танил биш бүр  надтай огт хамааралгүй хэн нэгэнд "юу "гэж хэлээд тэр хүн яагаад ч юм миний хэлсэн гурван үгийг зургаан жил огт марталгүй бүр дагасан байхыг санаанд ч үгүй мэдэхдээ гайхаж.Яагаад.Тийм болов энэ нь нийгэмд маань зайлшгүй хэрэгтэй байсан болохоор юм болов уу хэмээн амгалан алхалж яваа хэнэггүй нэгэн эгч би билээ.Ээждээ би муу охин.Ээжийгээ хамгийн их зовоосон хүүхэд нь.Гэхдээ эрүүгийн хэрэг хэзээ ч хийгээгүй.Учир нь надад шунал гэдэг нь үгүй.Тэр булчирхай ажиллахдаа...

. Сэтгэгдэл бичих

2013-04-06 - ҮЛГЭР ДОМОГ БУЮУ МАРТАГДАЖ БАЙГАА БА МАРТАГДАЖ ЭХЛЭЖ БАЙГАА МОНГОЛ ҮГС ЯАМАЙ,ЯАМАЙ

2013 оны 4 сарын 6 нд бичиж эхлэн 7 нд үргэлжлүүлэв./ ЖичМиний блогоо бичигч хүндэтгэлт Мажаа  нэртэй  ижил эрхэм Мажаа гэсэн нэрээр  тэгэхдээ блогоо чингэж нэрлэн нэг хүн саяхан шинэ блог нээсэн байна  билээ ./ Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.Энэ тухай бичие хэмээн бодож явсаар өнөөдөртэй золголоо л доо. Монгол хэл маань маш баялаг .Гадаад хэл  өргөн хэрэглэгдэх болсноор зарим үг гээгдэх тийшээ болсон нь нууц биш.Бас залуу үе маань боловсрол соёлын хэмжигдэхүүн нь эх хэлний маань мэдлэг зайлшгүй гэдэгийг хүлээн зөвшөөрөх болсон.Монголоороо гоёёо.Би монголоорооо гоёх дуртай шүү гэлцэж байгаа хүмүүс олон байна.Тэгвэл миний мэдэж байгаагаар яг ий м монгол үгийг бидний жаахан байхад ингэж хэлээд тэр хайрлам бас харамсам  үгийн утгатай төстэй  үгийг ингэж гадаад үгээр орлуулаад байх юм.Ийм бодол төрүүлсэн үгнүүдийг англи хэлээр нь эрхэм та өөрөө болгооно буй за.За ингээд жагсаах оролдлого хийх гээд үзвэл...Эхлээд  эх хэлнийхээ "этгээд  үгний "тухайд    санаагаа  илэрхийлэн тодотгох нь.Этгээд үг.Өвөрмөц үг .Энэ хоёрыг салгаж ойлгох  ёстой.Зарим үед хэлний соёлд гадуурхагдах маягтай орших этгээд үг нь  бүдүүлэг үгээс онцлог хийгээд гадаад үгний шууд ухагдахуун биш? мөн? .Иймэрхүү асуулт  бүхий давааг давчихвал толгой холбосон маш гайхалтай өвөрмөц хэлц үг шиг толгой холбохгүй ч гэсэн  шинэ утга агуулга товч тодорхой хэллэгээрээ ач холбогдогдолтой хийгээд  хэзээ ч  улс төр нийгмийн ямар ч цаг үед хаягдаагүй ард түмний сэтгэлгээний нэгэн хөгжилтэй  шударга бас их өвөрмөц  ...

. Сэтгэгдэл бичих

2013-04-04 - ЧӨӨГИЙ

 МАНИЙ  ТУН ХАЙРТАЙ АМЬТДЫН НЭГ НЬ ХУЛСНЫ БААВГАЙ ЮМ.Чөтгөр байдаг.Эсвэл байдаггүй.Байдаггүй .Энэ нөхцөл. Сайн.Тэгээд сайхан.Сайхан тэгээд сайн биш.Сайн тэгээд сайн сайхан.Энэ үед чөөгий байхгүй гэсэн үг гэчихэе.Хүмүүс дандаа айж , нэг үгээр .Зөвхөн хүмүүс  зэмлүүлэх тийм хорвоод ямар нэгэн зүйлд туугдсан мэт бид амьдардаг хэмээн битгий андуураарай.Хм чөтгөр .Т иймэр хүү  чөтгөр өөрөөө  чөтгөрийн хэмжээнд хүрэх .Бас энэхүү нэрэндээ хүрэхийн тулд тэр мэдээж адтай бас чадвартай гэсэн нь үнэн үг  гэвэл чөтгөр хэмээн жийрхэгдэн дуудагдах шалтгаан бас байх.Тэр зовлон ба аз жаргалтай холбоотой  аль нэгэн зүйлийг гүйцэд тодорхой байлгадагүй.Бас анархист дураарааа байх хэв загвар энэ бол  бас нэг шинж нь . Гэхдээ  ийм шинж чанар бүхий хүнээс ялгаатай нь албаар эсвэл санаандгүй хэмээх ухагдахууны аль нэгэнд ер хамаардаггүй гэхүү дээ.      Ямар ч байсан тэр их тъечяангуй.Бүх л зүйлд.Хүнээс тэгэхдээ бас л ялгаатай.Тэр хайрлахгүй.Тэр их уйтгарладаг.Бас галзуу баярладаг.Тэгэхдээ тэнэг бишээ.Бурхан шиг хүнээс чи дандаа тэрнийг ялгаж харан ухаарахдаа жигшин нүдээ л зөвхөн анидаг. Чөтгөр шүгэлсэн юм шиг "мэдрэлтэж" ,хийрхэж яг л эгц хадан дээр эсвэл чухам тэр хадны ирмэг дээр алхлаж үзээгүй хүн бараг үгүй гэхэд болно доо.Чухам ингэж амьдрал амттай .Дэндүү .Хүн гагц хайрлах ямар нэг бялхам сэтгэлийг ойлгон үгүйлнэ ч гэх шиг.Хөгжим ч бай зураг ч бай түүнийг зохиогч нь ямартай ч гэсэн бүх дэлхийн хэлний анхдагч бялхам том сэтгэхүй юүгээрээ тодотгол эрэлхийлэл хийж байгаа ба байсан хүмүүс юм уу даа...

. Сэтгэгдэл бичих

2013-03-31 - АГАРМАА






Бүсгүй байя даа.Сайхан бодлыг гээгээгүй ,гээж болоогүй сайхан бодлыг гээж ойлгодоггүй эрхэмсэг харцны бүсгүй байя.Ямар нэг зэрэг дэв торго дурдан бөс бараа хүнд нүсэр тавилга эд юмс хамгийн гол нь янз бүрийн хэрэгцээ нь бага гарсан байх
гоёмсог дипломууд сүр бараатай нүсэр бүгд зүйл үгүй тэр газар орчинд бүсгүй тэр зүрхэнд,дууны хорвоод,тансаг сэтгэлийн ой ухаанд түм наслаж явна.Ингээд нэг бодоорой.Эргээд нэг хараарй.Амьдралдаа зөвхөн ашигтай амьдарсан хэн нэгэн эмэгтэйг дүрсэлсэнгүй."Дусал ус" зураг юугаа тайлбарлагч Мажаагийн зээ бодь энэхэн үзэмжээрэээ  өөрийн бодлоо иймэрхүү хээнцэр маягаар илэрхийллээ. Эрхэм та хүлээн авч өөрийнхөөрөө болгоон соёрхоно уу.

. Сэтгэгдэл бичих

2013-03-30 - БИ ИНЭЭЖ ЧАДАХГҮЙ ӨНЧИН САЛХИ


Мөрөөдөл ба айдас 1994он."Хүү"гэдэг тун муухай  бас ямар ч чимэг үгүй зурагхан/Мажаагийн зээ миний бие тус зурагаа үнэхээр 1994 онд зурсан ба буурай эмгэн ээжийнх нь байшингын ханан пийшингийн элэгдлээс үүссэн хагархай цууралтаас бий болсон янз бүрийн зурааснуудаас санаа аван зурсан хөгтэй ч юм шиг түүхтэй зураг юм даа.Эрхэм та 2013 оны хавар ийнхүү энэхүү  бяцхан тайлбарыг хийхээс өмнө нилээд эрт  энэ  зурагаа жаахан ч гэсэн цэгцлэх санаатай дугаарууд тавьсан байгааг  анзаарна уу./ "Эх орныхоо голт зүрхэнд соёолох навч цэцэг шиг хүү."
                   .....     Салхи гэж юу юм бэ.Салхи халуун агаарын долгион гэх үү дээ.Тэр бас хэн нэгний болоод хэсэг бүлэг олон олон хүмүүсийн инэргээр үүсэх боломжтой гэвэл. Уйтгартай нэгний хувьд инээж бас чаддаг ч юм билүү.
 Зураг дээр сонин хоёрнүүртэй эсвэл эргэж харсан ч юм шиг загас барин гэмгүй сууж буй нэг нөхрийн дүрс бий.Тэр бодвол минийхээр өнөөдрийн "молиго ба малига нар" болно.   Нийтлэл хүү 
2008 онд хэвлэгдэж байсан манай Өдрийн сонины нэгэн дугаарт Баабар аавтай "нийтлэл хүү" мэндэлж билээ.Нийтлэл хүү мөнгө,мөнгө,мөнгө.Түүнгүйгээр амлаж чадахгүй тул амь тавин тийчлэх өлөн зэлмүүн нийтлэл хүү.Хөөрхий."Чөлөөт худалдаа нийгмийн хөгжлийн мотор " болохыг Адам Смит гэдэг хүн нээн нээтэл худалдаа наймаа гэдэг бол хэн хүний хувьд явцуухан хүрээндээ шунал хэмээх торлог дотор ухаанаа олохгүй тийчлэж асан мөн ч хөөрхий цаг хугацааны тоглоом шахуу зүйл төдий байснаа "аж үйлдвэрлэлийн хувьсгал" даган үйлдвэр үйлчилгээ өргөжөөдөхсөн хийгээд зах...

. Сэтгэгдэл бичих

2013-03-30 - ...Хүүхэд

2007 он.Өнчин хүхдүүдийг ирээдүйд гуниг үгүй баяр жаргал уруу хөтлөн дагуулж эрдэм мэдлэгийн  гэрэл гэгээгээр гайхуулах мэт  замчланхан  хөлгүй амьдралын баян далайд   шавь нараа үддэг асралт ачлалтай газарын нэг Эрдэнэт хотын Бүтэн Өнчин Хүүхдийн Асрамжийн Газар Энэрэл Төв билээ. Анх энэхүү төвд одоогоос яг арван жилийн өмнө нэг бяцхан охин дөрвөн өнчин дүүгээ дагуулаад тавуулаа ирж байсан гэдэг. Товчхондоо төчнөөн хүүхэд тэнд энд ажиллаж амьдарч явна хэмээх тоо баримт дурьдах нь гол бус байна.Харин газар дэлхийн бүхий л хүн зон сайн санаат хүн ард бүгд улмаар газар дэлхий чинь алагхан үрс та нартаа хайртай.Энэ үгийг үргэлж  санаж яваарай.Энэ  үг л хамгийн гол нь гэх гэсэн юм шиг дахин дахин уншиж үзэн бичиж байна. Та нар минь хаа ч явсан хаа ч очсон сайхан амьдраарай.Сайн үйл бүтээгээрэй.Сэтгэл бүтэн явбал заяа бүтэн явдаг юм шүү.Бусадтай сайхан нөхөрлөөрэй.Бялхам сэтгэлээр энэ ертөнцийг хорвоо хэзээ ч  дутааж байдаггүй гэдэг шүү.Тэгвэл та бүхэн  үүгээр бас  аз жаргалыг урлалцан сайн сайхан өнгөлөг өөдрөг эрч хүч дүүрэн амьдраарай. Сэтгэлийн боловсролоор тэнүүн хорвоог инээмсэглэн анзаарч хүмүүс орчингоо хайрлахын учрыг ухаарч агь анхилуун залуу насаа дурсгалтай өнгөрөөгөөрэй.Тухайн 2007 онд миний бие жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гайхалтай тоглолтыг нь сонирхон нулимастай зүрхэндээ ийн шивнэн  зогсож асан олон олон хүмүүсийн сэтгэлийн үгийг  яг тэр өдрийн энэхэн мэдрэмжийг хожимын өнөөдөр ийнхүү амьхан энэхэн ухаанаараа эх хүний сүү шиг цагаан сэтгэлийн өргөл болг...

. Сэтгэгдэл бичих

2013-03-27 - Наргиа наргиа наргиа

Амьдарлын дарсыг хувааж гээд манайхан  дуулдаг ч амьдрал дээр нууж хааж зугтаж хамар халтайлган  байж .. юм даа

. Сэтгэгдэл бичих

2013-03-27 - ЭНЭХЭН АГШИН

одон орон судлаач ба байгаль судлаач  эхийнхээ хэвлийд байсан үе буюу..Түмэн бодис судлаачын эхнэр хүүхдүүд ... он  Мажаагын зээ Л.Б 2013 он

. Сэтгэгдэл бичих

2013-03-21 - ХҮН БАЙНА ДАА УЙЛЖ ДУУЛЖ ЗӨВ БАЙЖ БУРУУ ХАРАГДАН ИНЭЭЖ ГОЁ Л АМЬДАРСАН ХҮМҮҮСТ ХАЙРТАЙ 2013 оны 3 сарын 21

Түүнээс биш зөв зүгээр байж байгаад л заагаад зураад зураад чадаагүй тэр бүхнийг нэгэнтээ ганганаад ганганаад шувууд уяраачихна гэжүү .Хүчрэгдэхгүй дээ ер нь.Сэтгэл гэдэг хий хоосон зүйл энэ тэр инээдтэй үгэнд харин итгэхгүй нь олон болчихлоо.Хүн эхлээд сэтгэнэ дараа нь бодох  тэгэхдээ үүний урьд зөн билиг бас дараа нь бас хожим нь мөн зөн билиг байх юм.Сэтгэл гэх тэр бол халуун салхи  бүхий дулаан орон зай ухаан бодол   оршихуй тэнээд  тэнээд л байж магадгүй хачин эрх чөлөө ч юм шиг.
Галзууосан
Муухай залхаг Булуутийн хогыг хараад
Маадгар алхлах тоодгор үрсийг хараад
Галзуурсан чиг
Гадаа маш хүйтэн цасаар шуурахад
Гал галдаа голомтын галтай дулаахан суух
Ган зам дээр тиг татах хүчтэй зогсдог сэтгэлээсээ
Хүн хүнээ хуурахад солиорсон юм билээ
Хүмүүний ёсыг сэргээн гагнан гагнан урлах хүсэлтэн зэ

Хайр найргүй солиорохдоо маш удаан зөн  билгээрээ эдгэрсэн юм гэнэ лээ.Одоо түүний ой ухаан гантиг мэт болд хатуу тиг хаана байдагыг мэднэ.Тэр одоо галзуу биш.Оюун далайн сувд нь бол сэтгэл гэдгийг бас мэдэх болсон.Тэр галзуу биш.Халуун салхи дулаан орон зайгаар дамжин аавтайгаа уулзахыг ухаарсан тэр элгэн дэлхийдээ амь нэг ухаант нэгэн болон бүр ирсэн зүрх болон дахин төрсөн байнам.Бялхам сэтгэл түүнийг аварсан ч юм шиг.Урьд нь хэн нэг  нь ачтан хэн нэгнийг аварч гэнэ гэж л сонсож байснаас бялхам сэтгэл хэн нэгнийг аварчээ хэмээн сонсоогүй зүүдлээ ч үгүй  явж  байсан балчир ухаажжчихжээ гэж. Бялхам сэтгэл бидний дэргэдэх эгэл зүрхэнд тансаг орд харшинд оюун бодол зүрх сэтгэлийг гололгүй тэнүүчи...

. Сэтгэгдэл бичих

2013-03-17 - ЭРХЭМ АЖАА НАР ЭНХРИЙ ТЭД

Галын бурхан ч гэгддэг монгол эмэгтэй элбэрэлт эх ,ухаант хань,халамжит гэргий,үе үеийн сайхан бүсгүйчүүд бүгд монгол үндэсний эрхэм ажаа нар юм шүү.Тухайн цаг үедээ шагшигдан гайхуулагдаагүй ч гэсэн дуунаас дуунд мөнхрөн үлдэж хүмүүний сэтгэлийг идэрхэн залуу томоогүй насны мөнхөрлөөрөө гижигдэнхэн гээд л төдийхөн бус   энэрэл юүгээ хайрлан амьдарсан дурсгал гэгээлэгээр дэлбээлэн тэнхрэн дэлбээлэх цэцэгс.Тэнгэрийн үрсийн заяаг бас элбэрсэн мэт суу алдартан ,эрийн хийморийг тэтгэсэн нэгэн үеийн төлөв төгс саруул эрдэм ухаант эмэгтэй хүмүүс аж амьдарлын үе үеийн аяа монгол хар ухаан юунаас улбаат цэцэн үгс сүегэр  нэгж бүхий баян монгол хэл сэтгэхүй бүхий буурал түүхийн улбаат тансагхан өв соёл бүхий хүмүүний оюун далайг нандин сэтгэлийн боловсролоор ивээсэн зүйрлэшгүй хатагтай нар  олон сайхан ажаа монгол түмний сор байгаа  даруухан нандин тэд хэрхэн эрх чөлөөтэй аж төрж ирсэн юм бэ дээ. 
Ажаа нартаа
Нуурын усандаа хун шувуу ирэхэд нь би дуртай
Нуга талдаа цэцэгс найгахыг харахдаа би дуртайНутгын сайхан бүсгүй баярлахад дуртайНулимас үгүй хорвоод амьдрахдаа бид жаргалтайХарин түүхийн хуудаснаа хэрхэн тэмдэглэгдээ вэ.Бодож нэгэнтээ хайхарсан гэвэл энэхэн төдий бус  агаад  хээтэйхэн  болчих  торгон өдий  төдий цаг хугацааны давааг хэн  хэн нь чухам хэрхэн давж түүчээлсэн нь юуны учир хийгээд хир хэмжээнд юм бэ хэмээх энэхэн асуултыг үеийн үед өртөөлөх хүсэлтэй оюун бодол.Цааш эрхэмсэг хэн та өөрөө ургуулан бодож бололцоогоороо  бас хайхраарай. Ийм учираас амьдарлыг бид өөрийн эрхгүй...

. Сэтгэгдэл бичих

2013-03-16 - Зураг мурагханыхаа тухайд

Шүлэг бичих нэрийн дор
Дуу аялан бүжиглээ ч юм уу
Үгсийн ай дахь хатадтай хөтлөлцөн
Үнэн бодлоор хүний нөхөд гайхуулан
Хүмүүн нь цаг хугацаа юуны шуурганд зэ
Хөөрцөглөж яваа эзэн сэтгэлээрээ
Зураг бүр дээр минь
Зээг дурайлгаад
Зуухан насандаа дүү минь нэгэнтээ
За баяртай хэмээн хэлэх нь үгүй
Зээ сайн сууж байв уу хэмээх нь сонихон чиг гоёхон юм уу даа

Онцгой их эрх мэдлийг цэцэгтэй зүйрлэвэл сүр бараа хэмээх сүүдэрт дарагдсан түүнд дурлагчид олон байх  юмаа.♫♫Өнөө цагын ёж
Ямар нэг цэцгийг би дүрсэлмү
Ямар нэг их ямбыг мөрөөдмүТэр гуутай бурхан болон амилжээ
Тэр цуутай бүжиг болон дэглэгдсэр
Ямар нэг цэцгийг дүрсэлмүЯмар нэг их ямбыг мөрөөдмүКлод Леви Строс Онцгой эмзэгхэн цэцэгт оршихуйн сүүдэр хэрэгтэй гэж хэлсэн юм гэнэ.Хм , миний хувьд бодох л хэрэгтэй дээ.Сүүдэр ,байгалын сүүдэрээс ондоо ер бус энэ сүүдэр бол үлгэр домог  улиг болсон ойлголтоор хадмаллаатай бүхий л ойлголтуудмэдээж мөн.Юу вэ гэвэл гомдмоор мунхаг нэгэн үйл хөдлөл ягшмал санаа чимээгүйхэн явсаар тэнэгхэн мунхаг гэнэн хонгорхон боловч уршигтай гэгч нь бас нэг ялихгүй биш сүүдэр бий болгоно.Нийгэм дэх бие хүн таны идэвхигүй сул дорой хэвшмэл дадал ууд   бүгд сүүдэр юмаа.Эргэн тойрныхоо бараан харанхуй мөн чанарыг байхгүй юм шиг хулчигананхан асан хөөрхий сэтгэхүй бүгд  дээд оюун ухааны хувьд сүүдэр болж явдаг юм билээ шүү.                               ...

. Сэтгэгдэл бичих

2013-03-15 - Бялхам аж төрөл

Бялхам аж төрлийн дундах
Бахдам агшин
Хүнээ өсгөж бойтог манцуй урлах
Хүй орчлон амьд амьдрал
Ердийн сэтгэлийн хөг аялгуу
Ертөнцийн сэтгэлийг хуяглах нь
Өөр мэдэхгүй амьдрал юм шиг
Өр зүрх өгсөн өглөг цанхаа
Өрөвтас хоол хайсан гэх мэт үзэгдлээс зугтаагаа
Өглөө бүр   ажиг сураг гэлцэн далай давалгаална
Намайг аварсан бялхам сэтгэл
Нартыг   урмаар өнгөлсөн
Нарийн жимээс өргөн замд хөтөлсөн
Нас насанд намба заасан орон зай
Ааваа хэмээн шивэгнэж
Таныгаа цагын энэхэн үеүдэд үгүй байгаад нь уйтгарлаж
Та зүрхнээс зүрхэнд амьд байгаад итгэнэ
Би гайхалтай хамгийн хамгийн хэмээгдэн бахдмаар сонины нийтлэлүүдийг өөрийнхөөрөө үнэлж цэгнэн бололцоогоороо цуглуулдаг юм./гурван ч жил болсон байна/ Тэдгээрийн дотор 2008 оны Өдрийн сонины нэгэн дугаар дахь Т.Гэрэлмаа гэдэг бүсгүйн нэг   ярилцлага  гэсэн гайхалтай сурвалжлага хадгалагдаж байгаа болно.Энэхү гэгээлэг сурвалжлагын утга санаа нь ба мэдээлэл нь эхнээсээ эхлээд дуустлаа хөдөлмөр бас дахиад хөдөлмөр хэмээсэн байдаг юмаа..Гэгээн хөдөлмөрийн халуун салхийг та бүхэн миний адил надаас ч илүү ухаалгаар бас надаас илүү зөв зүйтэйгээр мэдэрч нандигнасан нь лавтайяа билээ.


...

. Сэтгэгдэл бичих

2013-03-13 - Миний танил олон олон үзэсгэлэнт ажаа унших хайхрал хэмээх эгшиглэн миний хайрт эрхэм эгч дүүс бүгдэд амар амгалан энх эрүүл мэнд амьдралын аз жаргал бүхнийг хүсэн ерөөе

Ажаа нар буюу дунд эргэм насны эмэгтэйчүүдийг мөн л ажаа нар хэмээн дуудах.Амь амьдарлын сайн муу нугачаанд хатуужсан авгай нар аймаар атаач бас хов их ярьдаг,аймаар цуурдаг гээд л хүн биш ямар нэг албины тухай яриа  нэг бус нилээн хүмүүс ярилцацгаан ажаа нартай бас үл тоомсорлон харьцах нь нэг үеэ бодвол цөөрч үнэнч ажилдаа өөриймсөг ханддаг гэрсэг гэр амьтай энэ тэр хэмээлдэн  нааштай хандах болжээ.Үр хүүхдийнхээ төлөө хийгээд итгэл үнэмшлийнхээ төлөө зүрхээ өгөхөөс үл буцах  шантаршгүй ажаа нар.Ажаа нар үе үеийн сайхан ажаа нарт минь сэтгэлийг   уяраам утга төгөлдөр урам хамгийн их хэрэгтэй ба амь амьдарлын ачаанд түүртсэн хачин ажилтай хүүхнүүд минь дээ.Мартагдсан миний сайхан ажаа нар минь та нартаа зориулсан хэдэн мөрт бүхий энэхэн цагийн гоёхон агшин бидэнд бий.Ажаа.                                                                                                                

Тодотгол

Элс шороо хэмээн
Энд тэнд хүмүүс ярвайвч
Элэг зүрхэндээ өлгий минь хэмээн
Энэ газартаа нялхардаг
Уруул дордойвч
Сэтгэл нь дордойхгүй эхчүүд
Эмэгтэйчүүд бид хүмүүс
Ямар их холын биш
Яг энэ заяанд ойрхон эрх бурхад
Өнгөт инээдтэй орчилонд
Өнийн ирээдүйгээс ондоо
Өөр холны бодол үгүй
Өнөөдрийн тогооны улс нэртэй
Тостой заяандаа нартай явсан
Том санаа нь уран үйлэн дээ
Цав цагаан ертөнц
Цааш холоо явах дархлаатай улсаа
Цас мөс нь
Цаг агаартаа гэвч
Цалин мөнгө нь сав суулга дотроо  хэмээн
Бодлоор эмхлэн
Сэтгэлээ засан
Итгэлээр хуучилан
Энд та бидэнтэй бүсгүйчүүд амьдарна
Цав цагаан ертөнц
Ц...

. Сэтгэгдэл бичих

2013-03-13 - Өвдөх ч эрхгүй үхэж бүр болохгүй гүжирмэг дуунд бид дасаж орхисон 1994 он






 

"Олимпия монголд " залхуу ба хувцастай .2013он  зураасан зураг Мажаа.Эдуард Маинегийн уран зураг Олимпия бол хувцасгүй ба цэцэг барьсан боол эмэгтэй ба хар өнгөтэй мууртай зурагдсан байдаг билээ.Бас хамгийн их олон нийтэд  ад шоо үзэгдсэн  зураг гэдэг.                                                                                               

          Шүүмж сэтгэгдэл
Цаг хугацааныхаа хатууг мэдрэхдээ
Заавал түүнээс зуурах гэсэн яаруу улс
Амраг хайр хүсэл мөрөөдөл
Аз жаргал нэр төр
Цав цагаан  бүхнээс хөндий  гэсэн ч гэсэн ч
Цайлган үнэнгээ гээгээгүй гэвч гэвч
Дээсэн дэнсэн дээр бүхнээ тавьж  хэрэггүй
Би мэдэрч харж ухаарсан шүү
Бүхний урд чичлүүлээ мэт
Бас үхэж байгаа юм шиг амьдарсан
Бүгдийн ард хөсөр ойчих зүрхнүүд
Шал худал инээдэг юм билээ
Шал согтуу архирдаг юм билээ
Муучилж байлаа үнэн үгс
Муухай байлаа юунаас ч илүү гээд гээд
Тээр тэндэх булангийн тэртээгээс биш
Түм түжигнэсэн олны дундаас хэн нэг нь
Мянга мянгантаа Омар Хаяамын шүлэг
Манайхны дуунд хамт   уянгалахад
Уярч байхыг мэдрэх гайхамшигтайяа өлзий
Утга учир мандтугай гал усны агшин минь
2013 он.Ус бодол санааг хадгалдаг .Ус бол эм юм..Гайхалтай ус.Гайхалтай бодол санаа. Ижил байгаа бишүү.Жирийн амьдрал ахуйдаа өмсдөг сүү саалийн бор дээл л ЮНЕСКОд бүртгэгдээгүй болохоос цаг үеэ дагаж биш дагуулж эрх чөлөөт бодол санааг сансар огторгуйгаас дуудсан шиг  инергилэг орон зай руу тэмүүлсэн   авангард монгол дээл хувцас эд хэрэглэл уран урлал хүний соёлын хэм хэмжээнд аль хэзээний бүртгэлтэй монгол уран гоёл минь сайхан шүү.Гайхалт...

. Сэтгэгдэл бичих

2013-03-11 - Балиар сэтгэж гоё зурсан минь биш эсрэгээр нь нэг бодсон бол өршөөгөөрэй

Гоё гоё гоё.Гоё зүйлүүд дотор төөрсөн хөөрхийлөлтэй улсуудийг харав.Дайрч унагах шахаад алга болцгоов.Булан тойроод гарч ирээд дахайд мөргөх гэнэ шүү.Харин миний бие мөнгө төгрөгөөр зарагдах бараа төдий бодож урлаагүй болохоороо нооройсон бол нь нөхөх санаатай ухасхийх юм.Загзайсан болгоныг нь засчих санаатай ухасхийх юм. Зураг үнэхээр чамгүй  олныг нэг үгээр  үйлдвэрлэчихжээ. Он цагийн шүүлтэнд өөриймсөглөн сөгдөх нь бас л байх ахай өмөлзөх буурал  эгэл бор олон олон бор толгод бүхий уугуул нутагтаа өргөл задгай сэтгэлийн цацлаа өлзий дүүрэн өргөө ч юм шиг хангал цээжнээ агуулагдаа бүхнийг яадаг юм илчилж байгаа гансрал үгүй бялхам сэтгэл мэхийсэн ч юм шиг.Гоё зураг.Гоё зураг би зурах дуртай.Гэсэн ч амьдрал дээр би вээр гоё сэтгэж муухай зурдаг даа.Энэ талаар нь ингэж бодож бас болох юм."Чухам ийм учираас улам бүр зөв хор шар буцлах шиг би зурах  сонирхолоо гээдэггүй юм шигээ гэж. "
...

. Сэтгэгдэл бичих

2013-03-11 - Дараа биш одоо өргөнөөр сэтгээрэй анир чимээгүйн дундах дуу

Анд миньДараа биш яг одоо замд гарДараа биш яг одоо өргөн сэтгэж том бодГазар дээр ганцхан бүхэндээ очиж чи энхрий бай
Шувуунд байх чөлөө тэнгэрийнх байсан ч зүрхэндээ ол
Гарт булшлаагүй сэтгэл зүүдлээд л байсан заяа зол чинь
Дараа биш яг одоо өргөн сэтгэж том бод
Дараа биш яг одоо замд гар
Анд минь

. Сэтгэгдэл бичих

2013-03-09 - Зараа шиг хэлбэртэй нөхөөст ханцуйт ба даргилаа

. Сэтгэгдэл бичих

2013-03-09 - Хэрэгтэй саваагүй зан

Саваагүй занг хэрэгтэй болговол доо.Үнэхээр энэ дэлхийн хөгжилд хэрэгтэй.Миний бие* ходоод* хэмээх бяцхан сэтгэмжит бүтээлүүддээ энэ талаар  тусгах гэж ихэд мэрийсэн болно.Цаашид энэ сэдвээ орхихгүй бодолтой байгаа шүү.Хэн нэг нь өөртөө энэ амьдралд учиртай хайртай болоход хэрэг болох ч юм билүү.Саваагүй занг хэрэлэж чадвал тэнэг хүн аль хэдийнэ  гол гараад явчихжээ гэсэн хэлц үг биелэх ажээ.Саваагүй зан нэгэн бодлын юунд ч баригдаагүй эрх чөлөөтэй сэтгэх .  Голж шоо үзэн бодоход энэ.Бардам урамшуулж бодвол бас нэг ондоо өнгөтэй сэтгэгдэнээ.Үхсэн ч хамаагүй гоё харагдах гэсэн уралдаан зогсоход энэ ертөнцийн цаг зогсоно гэдэг үлгэр биелэх нь бас тэр болох ажээ.Цаг хугацаа зогсдог юм билээ гээд хэн нэг нь хаа сайгүй яхийтал яриад байдаг чухам яаж хэмээн хэн ч тодорхой зүйл эс яриад ертөнцийн нууцтай бараг зэрэгцээд л байсан бяцхан зөв агшин царцмал оюун ухаан дангаар тодорхойлдоггүй тухай бас өгүүлэх юун өлзий өргөл гэж. 
Заримдаа би хачин их нууцтай
Зав л гарвал хөөх түлий дүмбэ нар
Дандаа биш хүн гайхмааар хуучны хугархай
Дом бардам ивий эвийг хичээх саран...

. Сэтгэгдэл бичих

2013-03-09 - Хүн гоё инергитэй байх хэрэгтэйн учир ялалт ерөөе

Гэтэл даан ч бололцоо нь бас л бага байх юм.Нэг үгээр гоё инергитэй  байх бололцоо шүүдээ.Хамгийн амархан юм шиг хирнээ хэцүү болчихдог инергийн тухай та бодож үзээрэй.Нас  насны хувьд жаахан ялгаатай өнөө гоё  инерги гээд байгаа зүйл маань лав сайхан бодолтой хамаатай эрч хүчээр дүүрэн амьдрал ахуй соёл аз жаргалын минь үндэс .Бузгай яс чанар ёс горим ярьж ярьж эсвэл уншуулж уншуулчихаад нүдэнд  хог сэтгэлд шаар бор хаяг галзуу шоронд сайн дураараа үсрээд орчих гавлаа яалтай.  Ийм байдалд хүргэсэн гадаад үзэмжийг бас яалтай.

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->