Амралтийн Өдрийн Зугаатай Аппликейшн

2013-11-07 - ТҮМЭН ХИШИГТЭН

Тийм. Ийм болохоор нь би бахархаж бас уяран үнэхээр дотроосоо огшин  уйлсан бизээ. Тийм ээ.Хөгжим нь эгшиглэж  үүх түүхт сэтгэлээ амилаан хүмүүс бас бахадсан ажээ. Үүнтэй зэрэгцэн  би вээр тэрхүү хөгжмийн эгшигийг хүн зонд сонирхуулсан хөгжимийн хамт олны даруухан сэтгэлийн илэрхийлэлт ,аяа утгатай угшил дүүрэн даруухан хөөрөө "тайзны арын " сандал дээрх эгэл нэг их хүүрнэл яриа хөгжмийн зохиолыг удирдсан удирдаачийн яриангүй ялгуун нөр их хичээнгүй зүтгэл  ариухан хүчирхэг дууллыг хэнхдэгнээ дэлдээ зүрхээ даран  сонссон хэн бүхний зүрхэн дунд талын монгол хэлийг урсан өнгөрөгч он цагын дунд ...

. Сэтгэгдэл бичих

2013-10-27 - ОГТЫН ДЭМИЙ ЯРИА

Үгүй чи түлхүүрээ гээчих гээд байна уу. Хүүе ээ.

Тэгвэл .

Үгүй ээ чи бас хаана хийснээ мартаа юу.

Сайхи яриа өрнөж ийн өрнөж байтал дуугүй сууж байсан гуравдагч бүсгүй ярианд оролцов.

Бидний энэ чиньнасных шүү дээ. Насных. Дарга тэгж хэлсэн юм. Тэгээд  насныхаа энэ сайхан юмыг ийх хайрлах хэрэгтэй гэсэн шүү  хөөе. Өнөөх хоёр нь түсхийтэл инээд алдан жиг жуг хийцгээж гэж.

...

. Сэтгэгдэл бичих

2013-10-24 - КОМАНД АВСАН МЕХАНИК ХӨДӨЛГҮҮР ШИГ ЦАХИМ ЕРТӨНЦИЙН АЛБАН ЖУРМЫН ХҮЙТЭН ХӨШҮҮН ХЭВ ХЭВШИЛ БИШЭЭ

Дургүй.Хүмүүүс түүнд дургүй. Хүүхдүүд түүнийг мэдээгүй ч гэсэн мэдрээд дургүй байдаг. Хөгшид хэдий өөрт нь тээр болоогүйд нь таатаай байдаг ч гэсэн нэг таалахгүй. Байгаль тэрнийг эгдүүцэн бас л тэр ба байгаль хоёр таарамжгүй. Энэ өө сэв төдий бус гэм буруу бус эмгэг бололтой.Өнөөгийн зомбигийн шинэ төрх юм шиг. Цагаан гар басцонхигор нүүр, нүднийх нь доогуур хөх туяа бүхий ядруу хэн нэгний хөөрхий байдлын тухайд энгийн дүрслэлд цэг тавих мөч хэзээ мөдгүй гээд бодох дуртай хүмүүст хайртай шүү.








...

. Сэтгэгдэл бичих

2013-10-23 - ОРШИЖ БАЙНА ХЭМЭЭН БУЦСАНЫГ ТАНЬ УУЧЛАХГҮЙ

Тиймээ. Олон олон бүр бүгдийг уучилдаг хирнээ нэг л юмыг уучлаагүй нэгэн байгаа нь дээр өгүүлсэн үгс болно. Өөрөө ч мэдэлгүй буцаж байгаа хирнээ оршиж байна хэмээн хуурагдсанаа өнөөгийн араншингаар хөгжилтэй бодоход нэг иймэрхүү гэхүү дээ.Харин өнөөгийн араншингийн ямар нэгэн гайхалтай өөдрөг бас их гэгээлэгээр төсөөлөхөд бас ондоо.

Ээж. Эх хүний бат намба хэн нэг нь эрхэмлэн төлөвшүүлсэн байгаа. Өөртөө шүү дээ.Ингээд та цааш та минь бодсоор ямбалаг гэмээргүй намбалаг бүрэн төлөвшил чин үнэнгээр өөртөө өөрөө бусдын төлөө юм шиг цогцлоосноо мэдрэх нь үнэхээр таатай хэрэг  мөн.

Хэрэгтэй хэмээн зөн...

. Сэтгэгдэл бичих

2013-10-23 - БУЦАА

Хангал санаа боджээ тэнгэр минь ээ Хар цагааны будаг бүрэн цэцэгБуцах цагыг ирэх цаг хэмээн өнгөлнөмБуцаах хүсэлд алдаа нь мэдэгдээгүй Хүмүүний харц  гүрийсэн нь ил өлзийХар  хархан мэлмий буцах болов уу од оо

. Сэтгэгдэл бичих

2013-10-22 - ЯНШАА БОРОО, ААЛЬГҮЙ САЛХИ

Яншаа бороо.Үглээ бороо.Байдаг болов уу. Тэр бодол чинь л биз.Зан төлөвөө олоогүй гэнэн цагаан хэн нэг нь аальгүй салхи. Харин дуншаа бороо. Тэр. Тэр бол ямар нэгэн зүйлийг хэлэх эхлэл шиг санааг хөөрхөн гаргасан санаа.Гоё хэлсэн байдаг шүү .Улаанка.Нутгаас хол буй гүн хүндэт хэн нэгэнд өөрийн блогоор дамжуулан дахин зөвхөн энэ хоёр үгийг илгээх хүсэл над төрөөд шүүрч аваад бодолд хөглөгдөн хөтлөгдөө гэмгүй нэгэн эрхэм сэтгэлээр ийн бичив.



...

. Сэтгэгдэл бичих

2013-10-22 - ХҮМҮҮС ЯДААГҮЙ ХАРИН ЯДАРЧИХСАН БАЙГАА

Ядаагүй. Ядарчихсан байна. Ердөө л тэр. Зураач байхаас айхын учир нь тэр бас алдар хэмээх чулуунд хүн мөсөө балбуулаад хэн ч мэдэхгүй блогтоо ганцаараа суух хүсэлд нь тээр ихтэй яршиг болохын учир тиймээ, хаалгаа түр хаасныг нь хайсан  зөндөө хүмүүс ойлгодог цаг хугацаандаа тэр амьдарч л байнаа.

. Сэтгэгдэл бичих

2013-10-17 - ТАНИХГҮЙ ХҮМҮҮН ӨӨДӨРГӨӨ

Тиймээ. Та танихгүй хүн. Тарааж цацсан бүхнийхээ өмнө түс тас  эрхэмсэг улсууд . Тэмүүлэн тэмүүлэн ирэхээр тэмцэх бодолд зүрх сэтгэлд минь өмөг түшиг гархи хэлхээ наран шүтээн. Алсаас ойртсон сонгомол монгол хэлтний уянгын мэдээлэл .Байна уу. Бий болох уу. Үгүй юу. Түүнд нилээд дөхүүлсэн  хэрүүл бус мэтгэлцэл. Шаардсаар шаардсааар л байгаа. Цаг үе.  Түүний дээр хөх номин тэнгэр лүгээ буугаа халхын хайр. Аш мод бүхий уугуул нутгын үнэр  өнөөгийн суугуул  хүн зоныхоо сэтгэлээс сэтгэлд сүртэй дүртэй  чухам  өргөсөн сөн  юу  юм
бол.Бодож үзсэн бол нь .Яг одоо. Яг одоо. Одоогын цаг бөлгөө.

Тайлбар би...

. Сэтгэгдэл бичих

2013-10-17 - ЦЭЦЭГ ЦЭЦЭГ ЦЭЦЭГ ЯМАР НЬ

Хэн нэг нь цэцэг шиг л дэлгэрч амьдрах ерөөлөөс мэндлэн биелгээ амилаамой. Хэн нэг нь ёс ёсноо мэндчилгээ мөнхлөн чандмани эрдэнэ хатгамаллан хөдөлмөрлөнөм.Цэцэг өөд өөдөө тэмүүлэн зүүдний өнгөнөө өнөө бас амьд өндийсөн байнам. Цэцэг цэг цэн цэнд үнэлэгдэхүй үнэ цэнэтэйхэн отгон жаяг гаднаа гаднаа .Гомдоллоо нь үгүй хүн хүний дотор сэтгэлд  монголоор омогших нь зөв сайхан нягт хийгээд нарийн чамбай сайн байнам. Хатгамал үргэлжилсээр.
...

. Сэтгэгдэл бичих

2013-10-11 - ЭНЭ МОНГОЛ ҮЗЭГДЭЛ МОНГОЛ ХЭЛ ТА ХЭН ЮМ БЭ





   Хүн. Эрхэмсэг .Монгол хэл .Сөн. Тэр зөвхөн үндэстэн тусгаар улсын минь хэл соёл төдийхөн бус бөлгөө хэмээн сэтгэн ахуй дороо уснаас гүн, уулнаас өндөр, цаснаас цагаан бодолдоо урмын бал шиг харандаа бүхий  хэн нэгний зүрхэн дунд дэлбээлэн буй цэцэг , цэцэг хэмээхүй олон олон зуу зуун жилийн тэртээгээс улбаатай өнөөдрийн өдрийн салхинаар гэмтээ нь үгүйхэн   ган илдээр гантиг хөшөө чимээгүйхэн босгосон олон олон хүмүүний тухайд аяа  зэврэх нь үгүй зөн билгийн хайланг хөврөөхүй нь цаг цагын аз жаргал байдаг асанг улам бүр бүрнээ  ухаарч суунам .

 Монгол хэл. Тэр бол амь амьсгал маань тул боддог...

. Сэтгэгдэл бичих

2013-10-11 - НУТГИЙН САЛХИЙГ ҮНЭРТҮҮЛСЭН ӨӨДӨСХӨН ЧУЛУУ

Аз жаргалыг тэмцэж олдог гэдэг бол өөрт байгаа аз жаргалаа бас мэдэж байх бусдын аз жаргалыг мэдэх, мэдсэн бол бялхам амьдрал буцалж байгааг ухааран амьдралд чи хайртай байсан бас их хайртай байх хэн нэгний тухайд энэ тун сайхан инээмсэглэл юм шүү. Энэ бас тэмцэл мөн .Харин эрхэм та юу гэж бодож байна вэ?


Юм юм нарийхан. Дэндүү гоё.Хялбар хөнгөхөн.Тансагхан. Ухааныг  амьдралтайгаа тохинуулан боловсролыг өвөртөө хийн улмаар ханцуйлсан бүхэн бусдын хувьд хөх инээд хүрмээр ихээ намжиртайхан басхүү гал цогтойхон . Өнөөдөр өглөө хэн нэг нь бодол болсон гэвээс.Америкт амьдарч буй монголчууд гурав ...

. Сэтгэгдэл бичих

2013-10-10 - ГАН ҮЗЭГ

Ган.Ган шиг цогтой тэмцэгч асан хэн нэгэн өнөөгийн эрх мэдэл бүхий  тодорхой нэгэн эрхэмд хэлэх үг 90 ээд оны олон олон хөдөлмөрийн насны иргэдийн төлөөлөл болсон санаа бодол хэрэн тэнэсээр багагүй хуугацааг ардаа "гээсэн" байдаг. Цаг үеийнхээ өнгөнд дурлаж түүний төлөө амиа өгсөөр. Хөөрхий мэтгэл оюун амьдарлынхаа эрч хүчээр хохироогүй хүмүүс. Байгаа. Болов уу.Өчүүхэн ч хохироогүй хүн зон гэж бараг л үгүй. Харин баяртайгаар золиослогдож байсан нь нэн олон юм билээ.

Өнөөдөр чив чимээгүй. Дув дуугүй хүний сэтгэлийн бодолд хоног хоногоор үлдэх мөр гахай * /ханцуйлахын төлөө төлсөн бүгд нь ыөялгы...

. Сэтгэгдэл бичих

2013-10-10 - ГАН БИЛЭГ

Ган. Ган. Ган. Ган мэт билэг оюун.Ган шиг л оюун. Оюун билэг.Мэс. Бурууд мэс .Байх юмаа гэж.Зарим нэг нь ийн сэтгэж түүн лүгээ нөхөлөхөөр ирэх агаад харин тэр саруул бодол илгээсэн талын салхинд хурдаар наадан буй замааас үл хазайсан нэгэн эрхэм зогсном .

. Сэтгэгдэл бичих

2013-10-03 - ГОЁМСОГ ВААРАН ДОТРОХ ГАНЦХАН АМЬ

Гоё гоё хийсвэр мөрөөдлүүд.Түүний дотор амь тавин шивнэсээр л буй амьдрал гуйсан бас түүний тэвэрсэн бодит амьдрал.Нөхөрлөл. Юу өгүүлдэг гээ. Хээнцэр эд зүйлсийн дотрох алаг хоёр нүд.Юу өгүүлнэ вэ.Баян аж төрөл хийсвэр сэтгэлд умбана. Харин тарчигхан ховор зэвэрхэн амьдрал бол бодит байдалд тэмүүлнэ.Хийсвэр сэтгэлгээнд умбаж байх аваас хөөрхий гэнэн нэгэн болно буй за. Бүгд бас их түс тас.Тэгээд их хам хум. Юмаа. Энэхэн чөлөөг нарийн хэмжиж хичээнгүйлэн чимэх нь хэн нэг эрхэм сайн тогооч тансаг зоог урлаж байгаа хоромхон агшинтай зэрэгцэн уралдаа ч юм шиг. Харин би бол бүжигчин . Бишээ. Бүр тү...

. Сэтгэгдэл бичих

2013-09-14 - ТЭР ХОЁРЫН ГАРААС ТАС АТГАСАН БЯЦХАН СЭТГЭЛ

Эмэгтэй . Хүн. Эмэгтэй хүн. Байгаль, дэлхийн уян эд эс болохоор нь түүнийг энхрийлнэ. Тэнгэр нулимасаа даахгүй өөртэй нь ижилхэн хэмээн ивийлнэ. Газар, цэцэг шиг энхрий хэмээн өнгөөр хуурахгүй хайрлана. Дассан болгон нь зөвхөн хайр байх юм. Эмэгтэй хүн. Түүнийг бүр их хайрлах хайр бүхний дор харагдахгүй болтлоо бүрхэгдэх ч гэсэн ажрахгүй анзаарах ч сөхөөгүй насны эцэс болтлоо дуутай хууртай .Ааштай маягтай. Хундагатай. Ундуутай.

Эрэгтэй хүн. Хүн. Түүнд энэ бүхний адил цэцэг шиг л хүү хүнд заяасан бүх л хайр бий. Гэвчиг тэрвээр. Аль хэдийнээс байгаад буй бүхний хүндийг нь олоод өргөх чадалтайда...

. Сэтгэгдэл бичих

2013-09-14 - ХҮҮ

Нэг амьд хүн амьсгалнам. Хоёр амьд хүний тухай боджээ. Олон олон хүүхдүүдийн дэргэд хүү зогсоно. Тэр хүү. Дээл ч гэж нэгэн тэрлэг эгэлдрэглэжээ. Түүний гадна өнгийг нь хэн нэгэн хүний гар түүний өөрийнх нь туслалцаатайгаар хуулан авч хаясан байх юм. Одоо тэрвээр өнгөгүй дан дэээлний дотор эгэлдрэгэлсэн нэгэн хүү харагдана. Тэр хэн юм бол . Тэр хүү. Монгол хүү. Гэхдээ тэр юунд ингэж харагдаа вэ.
Учир нь тэр . Монгол хүү. Сайхан боловсролтой ч гэсэн .Эх хэлээ мэддэггүй. Бас монгол ахуй соёлоо бүрчиг мэдэхгүй. Тийм хүү.

Хожмын өнөө үеийн монгол тэр хүү.Өнчин. Юм шиг л . Тийм . Хүү. Ажээ. "Өнчин х...

. Сэтгэгдэл бичих

2013-09-11 - БАЙГАЛЬ ӨЛГИЙ

Байгалыг та эм зөвхөн хэмээн битгий сэтгэ.Байгаль зөвхөн шим мандал . Бусаа.Байгаль зөвхөн гоо сайхан биш. Тэр үл үзэгдэх  их анхаарал. Их хайрлахуй. Эх. Юм билээ. Тэр.Ур ухаанаар амилааж байдаг зөн совин юм билээ.Байгаль .Түүнд эхийн ерөөл дүүрэн сүүн цацал багтсан болохоор нэгхэн үгээр илэрхийлж эс зүрхэлнэ. Эрүүл амар тайван энх тунхийн төлөө тулаан өрнөсөн он   эл үйл өрнөлүүдийг та өөрөө эд эсээрээ ,ухаан бодлоороо, зүүд зөнгөөрөө уншдаг гэдэг.Бүлээн анир. Эртний дуу уянгалнам.


 Энэхэн тэмдэглэл минь. Тийм ээ.Зөвхөн бодол дотор ниссэн болжмор бол нулимсыг нь арчиг гэсэндээ ийн тэмдэглэсэнг...

. Сэтгэгдэл бичих

2013-09-07 - НАМХАН БОР ТОЛГОДООСОО ТҮҮСЭН БОДЛЫН ЦЭЦЭГ

Намхан толгод минь.Уул уурхайн үйл ажиллагааны үр дүнд бий болсон тэр олон хиймэл дов толгод бус.Өндөр будантай уулсын захаар даруухан орших намхан бор толгод.Цагтаа өндөр уулс байгаад цагын эрхэнд элэгдсэн юм шиг намхан бор толгод. Яг л насны эцэст намхан буурай болсон хэн нэгэн шиг эгээ ижил нутгын бор толгод. Элгэн дулаахан аясын салхинд үүх түүх хүүрнэн байх шиг .Уул уулын  алсын зэрэглээнд нь торойх  нутгын бор толгод. Магтан сайшааж  өнгийсөн сүйтгэлээс илүү амар амгалан түүнд л тэврүүлээ мэт нутгын шороо тэнд л эх нутгын чиний унаган багын сэвлэгийн үнэртэй салхийг хадгалсан өлгий байга...

. Сэтгэгдэл бичих

2013-09-04 -


                                                                                                                                                                                                                                                   өндгөн толгойтын бодол  






 Та хэн нэгэнд гомдсон сэтгэлийн утас, тэр залгагдлаа. Яагаад гэвэл өндөр оргил . Олонтой хүн хамт олондоо хэмээх урмын аз жаргалаас хуваалцдаг гээд итгэлээр ухаарсан гэнэ шүү....

. Сэтгэгдэл бичих

2013-09-04 - АМЬДРАЛЫГ БИ МЭДЭХ ҮГҮЙ ЭСЭХ НЬ

Аз жаргалыг тэмцэж олдог гэдэг бол өөрт байгаа аз жаргалаа бас мэдэж байх бусдын аз жаргалыг мэдэх, мэдсэн бол бялхам амьдрал буцалж байгааг ухааран амьдралд чи хайртай байсан бас их хайртай байх хэн нэгний тухайд энэ тун сайхан инээмсэглэл юм шүү. Энэ бас тэмцэл мөн .Харин эрхэм та юу гэж бодож байна вэ? Амьдарлыг мэддэг. Гээд л хүмүүс нэг их ярьдаг шүү дээ.Амьдрал мэдээд л болчихдог зүйл лав биш дэгээ.Бас уншаад л болчихдог бичигтэй хуудас цааснууд юм болов уу. Тийм. Бас үгүй. Учир нь тухайн цаг хугацааныхаа дотор амьдрал ямар нэг ухагдхуундаа мөнх байгаад байнаа .Хэн болгонд яагаад ч хүршгү...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->