Амралтийн Өдрийн Зугаатай Аппликейшн

2014-7-24 - [ ROM ] Солонгос загварийн NoTe 4.1.2

Солонгос Galaxy Note буюу SHV-E160 K, L, S гэсэн 3 загварын утсанд хэрхэн Android 4.1.2 суулгах талаар заавар оруулж байна. Самсунгаас гаргасан албан ёсны фирмвейрүүд байгаа бөгөөд бүгд MEGA-гаас татахаар оруулсан

SHV-E160 K загварын фирмвейр -> E160KKKJMC3

SHV-E160 L загварын фирмвейр -> E160LKLJMC1

SHV-E160 S загварын фирмвейр -> E160SKSJMH2

гэсэн тусгай нэрүүдээр Самсунгийн зүгээс нийт солонгос загварын Galaxy Note хэрэглэгчдэд зориулагдан цацагдсан байгаа. Та утсаа компьютертэйгээ Kies Air-ээр холбоод амархан сүүлд гарсан Android хувилбараар сайжруулж болох хэдий ч энэ арга бол хамгийн түгээмэл бөгөөд батлагдсан арга юм.

 

Шаардагдах файлууд

- Odin 3.07 гэх Самсунгийн утсанд фирмвейр суулгадаг програм -> [ MEGA - Odin 3.07 ]

- Samsung USB Driver нь таны утсыг компьютерт USB-ээр таниулахад туслана -> [ MEGA - Samsung USB Driver ]

 

Фирвейрүүд

SHV-E160 K загварын фирмвейр -> E160KKKJMC3 (1.25 Gb) -> ТАТАХ

SHV-E160 L загварын фирмвейр -> E160LKLJMC1 (1.21 Gb) -> ТАТАХ

SHV-E160 S загварын фирмвейр -> E160SKSJMH2 (1.25 Gb) -> ТАТАХ

 

Сануулга -> Та утсаа Android 4.1.2-руу шилжүүлэхээс өмнө Ярьсан дугаарууд, Мессеж, Дугаарууд/Нэрс зэргээ хадгалж авах хэрэгтэй байх. Дугааруудаа СИМ-рүүгээ шилжүүлэх аль эсвэл Play Store-оос ямар нэг Root нэхдэггүй Backup хийдэг апп татаж аваад хадгалж аваарай. Мөн ямар нэг байдлаар утас асахгүй таг болох, гацах зэрэг асуудалд хариуцлага хүлээхгүй болно. Учир нь энэ бүхнийг өмнө туршиж үзсэн...

 

Заавар

1. Компьютердээ "Samsung USB Driver"-ыг суулгаад "Odin 3.07.exe"-руу орно

 

2. Odin 3.07 программын PDA хэсэгт татаж авсан өөрийн утасны фирвмейр болох "KIES_HOME_E160....tar.md5" гэсэн файлыг сонгож өгнө

 

3. Одоо утсаа унтраагаад Download Mode-оор нь асаах хэрэгтэй. Download Mode-оор асаахын тулд та утасныхаа "Дуу багасгах товч, Голын товч, Асаах товч" гэсэн 3 товчоо 3-ууланг нь зэрэг бөгөөд 3 секундээс удаан дарна. Тэгээд Дуу нэмэх товчоо дарна. Download Mode-оор ассан үедээ доорх зураг шиг аль эсвэл ямар нэгэн Андройдын тэмдэг бүхий солонгос бичигтэй юм гарч ирнэ

 

 

4. Утсаа Download Mode-оор амжилттай асаасан бол одоо та USB холболтоор компьютердээ холбох хэрэгтэй. Компьютерд амжилттай холбогдсон бол Odin програмын зүүн дээд хэсэгт "O:[COM5]" гэх маягаар гарч ирэх бөгөөд тэр 5-ын тоо нь хэд ч байж болно

 

5. Одоо та Odin програм дээрээ Start дараад утасныхаа USB оролтоо болон Odin програмаар оролдолгүйгээр тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Амжилттай болвол Odin програм Done гээд хэлэх бөгөөд утас автоматаар асах болно. Odin программ ямар нэг байдлаар FAILED гэвэл айх хэрэггүй өөр Фирмвейр суулгахад утас асна. USB юмуу Odin програм-д асуудал байсан гэсэн үг.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->

idiomatic-dormant